Бидний тухай

Соёмбо кино театр анх 1991 онд ЗХУ-ын тусламжаар баригдаж байсан бөгөөд 2008 онд бидний одоогын үйл ажиллагааны эхлэл тавигдаж “ Соёмбо продакшн энд трэвел” XXK дотоодын хөрөнгө оруулалтаар Соёмбо кинотеатрыг шинэчлэн их хотын соёлд өөрсдийн хувь нэмэрээ оруулж байна. Бид 2013 оны 10-р сараас эхлэн дахин шинэчлэлт хийж дэлхийн стандартын дагуу орчин үеийн техник технологийн дэвшилтэт кино театр болон үйл ажиллагаагаа явуулж байна. Соёмбо кино театр нь нийт 3н танхимтай
• 1-р танхим 320 хүний суудалтай /3D үзвэр гаргах зориулалттай/
• 2-р танхим 120 хүний суудалтай
• 3-р танхим 60 хүний суудалтай Манай кино театр нь 1 удаагийн үзвэрээр нийт 500 хүнд зэрэг үйлчлэх боломжтой. Дотоод заалндаа тоглоомын төв, Караоке центер, Coffee shop, Солонгос хоолны рестаурант, Maxrider 7D, G-mobile, Бэлэн мөнгөний машин АТМ зэргийг байршуулсанаар та бүхэн цогц үйлчилгээг нэг дороос авах нөхцөлийг хангасан давуу талтай билээ.
50 машины ил зогсоолтой
Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-21, Соёмбо кино театр
Утас: (+976) 70188080
И мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.